ЗӨВХӨН МОНГОЛДОО Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүсэлж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог Манай хонхорт эрс тэс хуурай, ширүүн уур амьсгал ноёрхож байдаг бөгөөд цаг агаарын энэ онцлогоо дагаад байгаль орчин, өвс ургамал, ан амьтан хүн зоны амьдрал нь бусдаас гоц өөр.Ингээд онгон байгалийнхаа дэлхийд онцгой ялгарах гайхамшигтай танилцая! Монголыг хөх тэнгэрийн орон гэж нэрлэдэг нь их учиртай. Бүрхэг өдөр маш цөөн. Үргэлжийн шахуу үүлгүй цэлмэг байдаг учраас л тэгж нэрлэдэг ажээ. Гадаадынхан манай цэлмэг хөх тэнгэрийг, шөнийн тэнгэрт түгэх тодоос тод оддыг харах гэж, монгол гэрт орж, тэмээ унаж үзэх гэж л монголд жуулчилдаг гэдэг шүү дээ. Би оюутан байхдаа Японы нэгэн эрдэмтэн “од гаригийг судлах гэвэл зөвхөн Монголын говьд л очоорой” гэж бичсэнийг уншиж байснаа сайн санаж байна. Та нар говьд очихоороо өглөөний нар мандах, шөнийн тэнгэрт одод түгэх 2-ыг заавал хэрэг болгон хараарай. Энэ бол зөвхөн монголд байдаг нэгэн гайхамшиг.
Манай хонхрын хүн малын хөлнөөс өөр юу ч хүрээгүй онгон зэлүүд тал, говь цөл нутагт маань дэлхийн хаана ч байхгүй шим тэжээлтэй жинхэнэ зэрлэг өвс ургамалтай билээ. Өвс ургамлаа дагаад ан амьтан мал сүрэг нь ч цэвэр үүлдэртэй, мах шөл нь ч шим тэжээлтэй байдаг.
Тодорхой жишээ хэлэхэд Монголын малын мах шиг шим тэжээлтэй мах хаана ч байхгүй. Учир нь манай хонхрын өвсийг идсэн учраас л тийм шим тэжээлтэй байдаг байна. Бас монгол малын сүү цагаан идээ нь хүртэл гоц гойд өвөрмөц амттай. Зөвхөн манай энэ л хонхорт сүүний өрөм хуруу зузаан тогтоно. Өөр хаана ч үгүй. Олон орны эрдэмтэд монгол малын сүүний өрөм тогтоох технологийг өөрийн мал дээр хичнээн туршаад ч манайх шиг зузаан өрөм тогтоож чадаагүй гэдэг. Аргагүй ээ. Манай хонхрын өвс ургамлыг идээгүй малын сүүнээс ямар өрөм гарах юм бэ? Монголд дэлхийд ховор олон зүйлийн ургамал ургадгийн нэг жишээ нь “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл- Эдельвейс” буюу ЦАГААН УУЛ цэцэг нь манай оронд хаа сайгүй элбэг байдаг бол Европын орнуудад нэн ховор үзэгдэх төдий л ургадаг байна.Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах олон зуун дамжсан асар их баялаг уламжлалтай ард түмэн билээ. Монголчууд бүр 13-р зуунаас байгалийн баялаг, түүний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах болсон нь “ИХ ЗАСАГ” хуульд анх энэ тухай тусгасанаас эхлэлтэй ажээ.Уг хуульд зааснаар байгаль, дэлхийд ямар нэг байдлаар гэм хор учруулсан хэнийг боловч хатуу ял оноож шийтгэдэг байжээ. Энэ бүхний тухай “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-нд дурьдсан байдаг. Дэлхийд байгалийн баялагаараа хамгийн хамгийн олонтой Монгол улс хамгийн анх түрүүнд уул усаа онголж шүтсэн бөгөөд 1778 оноос БОГДХАН хайрхан уулыг онголон тахисан нь хууль ёсны дархалсан дэлхийн хамгийн ууган уул болсон түүхтэй.