Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь 1992 онд байгуулагдсан бөгөөд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлан үйл ажиллагаа явуулдаг.
Тус хамгаалалтын захиргаа нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар (838070 га), Хорьдол сарьдагийн дархан цаазат газар (188634 га), Улаан тайгын байгалийн цогцолборт газар (107978,2 га), Даян Дээрхийн байгалийн дурсгалт газрын хамгаалалтыг хариуцдаг ба өнөөдрийн байдлаар дарга, нягтлан, нярав, 4 мэргэжилтэн, 21 байгаль хамгаалагч, мэдээллийн төвийн ажилтан, жолооч, 2 сахиул гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.